үүрэн холбооны сүлжээ
G Үүрэн холбооны компануудын үйл ажиллагаа
технологийн хүчин чадлыг G-Generation гэсэн хэмжигдэхүүнээр тодорхойлдог.Үүрэн
холбооны хөжгжлийн үе шатыг 1G,2G,3G,4G гэж хуваан үздэг.
3G гэж юу
вэ?
3G гэдэг нь
(third generation) буюу 3 дахь үеийн Үүрэн телефоны үйлчилгээ нь “Олон улсын
Телефон харилцааны холбоо”-ны IMT-2000 стандарт дээр үндэслэсэн үүрэн телефоны
шинэ технологи юм. 3G технологийг хамгийн энгийн утгаар ойлговол ӨНДӨР ХУРД гэж
ойлгож болно.
3G гарах болсон шалтгаан:
Дэлхийн цахилгаан холбооны байгууллагаас (ITU)үүрэн холбооны
зурвасыг өсгөх , олон төрлийн үйлчилгээний боломжийг хөгжүүлэх үүднээс 3G буюу
IMT 2000 стандартыг гаргасан. Ингэснээр дуунаас гадна, өгөгдөл дүрс зэрэг багц
өгөгдлүүдийг өндөр хурдтай, чанартай дамжуулах боломжийг бий болгосон.
Хөдөлгөөнгүй үед 2Мбит/с-ээс багагүй, хөдөлгөөнтэй үед 384 кбит/с-ээс багагүй
хурдаар мэдээлэл дамжуулах боломжтой байдаг.
4G (4th generation) нь үүрэн холбооны 4 дэх
үеийн стандарт юм.Энэхүү стандарт нь хөдөлгөөнтэй үед (машин, хурдан галт тэрэг
зэрэгт) дээд хурд 100Mbps (секундэд 100 Мегабит), хөдөлгөөнгүй үед 1Gbps
(секундэд 1 Гегабит) дамжуулдаг байх ёстой гэж баталжээ
4G гарах болсон шалтгаан:
·
Утасгүй технологи -р
мэдээлэл дамжигдахад илүү өргөн зурвасын дамжуулалт шаардагдаж эхэлсэн
·
Бүх дижитал сүлжээ IP
хэрэглэх болсон
·
WAN -тай уялдах
шаардлага бий болсон
·
WiFi-с илүү өргөн
хүрээнд ажиллах шаардлага бий болсон
3G болон
4G харьцуулалт
Сүлжээний бүтэц: 3G:Wide area 4G:WiFi,Bluetooth,Wide-тай
хосолсон
Зурвасын давтамж: 3G:1.6-2.5GHz 4G:2-8GHz Бүрэлдэхүүн
хэсэг:3G:Optimized antenna,multi based adapter 4G:Smart antenna,SW
multiband,wideband radio
Зурвасын өргөн: 3G:5-20Mhz 4G:100+MHz
Өгөгдөл дамжуулалт: 3G:385kbps-2Mbps 4G:20-100Mbps Ашиглах
бүтэц: 3G:WCDMA/CDMA200 4G:MC-CDMA,OFDMA
0 Comments