1. Өвчин туссан үед өнгөө өөрчлөх анагаах ухааны шивээс

Германы эрдэмтэд ийм шивээс хийх технологийг бүтээжээ. Арьсны дор хийх энгийн бэхний оронд хүний цусан дахь альбумин, хүчиллэг байдал, глюкозын хэмжээ зэргийн нөлөөгөөр өнгөө өөрчлөх будаг хийх нь. Ингэсний үр дүнд элэгний, бөөрний өвчин, чихрийн шижин зэргийг эрт илрүүлэх ба бас ийм өвчтэй хүмүүсийн биеийн байдлыг хянахад ч ихээхэн амар байх билээ.
2.Хиймэл мөгөөрс, зөөлөн эд
Үе мөчний өвчин, гэмтэл гэдэг тамирчнаас авахуулаад тэтгэврийн хөгшдөд тохиолдох хэцүүхэн бэрхшээл байдаг бөгөөд саяханыг болтол гэмтсэн зөөлөн эд мөгөөрсийг солих бүрэн үр дүнтэй зүйл, боломж үгүй байсан билээ. Харин Мичиганы Их Сургуулийн эрдэмтэд кевларын үндсэн дээр хийсэн гидрогель гаргаж авсан ба энэ нь яг л мөгөөрс шиг аж: хэвийн байх үедээ ус шингээдэг, гадны нөлөөлөлд маш бат бөх, мөн чийгийг гадагшлуулах боломжтой, резин шиг уян хатан гэх зэрэг шинжүүдийг агуулна.
3.Виртуал объекттой харилцан үйлчлэлд орох зориулалт бүхий бээлий
Виртуал бодит байдал нь супер бодит мэт харагдаж, мэдрэгдэж болох бөгөөд тэрхүү ертөнцийг саяханыг болтол “барьж” үзээгүй. Харин одоо энэ боломжтой болжээ: Швейцарын эрдэмтэд хөнгөн, нимгэн хальс бүтээн түүнийгээ гарын хурууны үзүүрт наасан нь тэрхүү виртуал ертөнцийг барьж мэдрэх боломжийг олгосон юм. Энэхүү тусгай хальс нь хуруу болгоны үзүүрт байх бөгөөд тоглоомын ямар нэгэн зүйлийг барьж үзэхэд нь тухайн зүйлд хүрсэн мэтээр хурууны хөдөлгөөнийг зогсоох зэрэг үйлчлэл үзүүлдэг байна. Энэ тусгай бээлий маань сайн дурын хүмүүсийн туршилтад орж амжилттай давсан билээ.
4.Бараг бүхэлдээ дэлгэцнээс бүтсэн утас


Xiaomi компани нь утасны их биеийг “ороосон” дэлгэц бүхий Mi Mix Alpha утсыг олонд танилцууллаа. Арын хэсэгт цаг агаар, газрын чиг байрлал заагч зэрэг зүйлүүд байх бол хажуу хэсэгт мэдрэгч товчлуурууд, батерейн хэмжээ зэрэг зүйлүүдийг байрлуулжээ. Энэ утсыг удахгүй худалдаанд гаргах ба үнэ нь iPhone 11-ээс 4 дахин үнэтэй буюу $ 2800 байх нь
5.Өөрөө хураагдах ор
Smartduvet стартап нь хоёр хүнд зориулсан, халуун дулааныг нь тохируулж болох, тэр тусмаа нэг хүнийг сэрүүхэн байлгах үедээ нөгөө хүнийг халуун дулаан байлгах боломжтой тийм хөнжил бүтээсэн байна. Бас тэгээд энэ хөнжил нь өглөө болгон өөрөө автоматаар хураагддаг гэж байгаа.